Хайртай гэдэг үгийг хэнээс ч юм сонсчихоод
Хань минь чамайгаа гомдоож, буруу харж хэвтэх вий дээ
Чамаас өөр хүнд сэтгэлээ сэм алдчихаад
Чанасан цайгүй гиюүрч, хүйт даан суур вий дээ
Сарны бүүдгэр туяанд амрагийн болзоонд согтож
Сална гэж хэлээд харилцуур шүүрэх вий дээ
Ээдрээ сүлбээ зохион хэрүүл дэрлэн хонож
Элэг бүхнээ хугасалж, хар шөнөөр уйлах вий дээ
Хань минь чи тийм цаг ирвэл энэ шүлгийг минь санаж
Халуухан өврөөсөө намайгаа буцаахаа азна
Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ нөмрөөс холдвол
Алсын салхи даган жиндэн жиндэн өтөлнө
Хорвоод гацхан чамдаа хайртайгаа дахиад хэлье
Хонгор чи минь намайгаа ямар ч үед бүү явуул
Хар нүдэн хүүгээ тэврэн байж гуй
Хамгийн жаргалтай өдрүүдээ дурсан байж загна
Амлаж байсан үгийг минь уйлуулан байж хэлүүл
Анх надтай гэрлэхдээ хайртай байсан уу гэж асуу
Үрийнхээ төлөө чи минь нэг л удаа уучил
Үнэний заяа чамд эхнэрийг чинь буцааж өгнө
-------------------------------------------Гэрлээ
1 comment:
Хослон жаргах амьдралаа гэж.
Post a Comment